- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМАГ ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 01
Цант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт, "Гамшгаас хамгаалах тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалт, "Татварын ерөнхий хууль"-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор 2021 онд төвлөрүүлэх Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл, толгой тус бүрээр тэмээ 0 төгрөг, адуу 1,000 төгрөг, үхэр 1,000 төгрөг, хонь 400 төгрөг, ямаа 500 төгрөг ногдуулахаар хэлэлцэн баталсан. 2020-2021 онд байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл шороон болон цасан шуурга удаа дараа тохиолдсоны улмаас өвөлжилт, хаваржилт ихэнх нутгаар хүндэрч мал ихээр хорогдож, малчид отор нүүдэлд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж санхүүгийн хувьд хүндрэл үүссэн зэргийг харгалзан 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тооцсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох баримт бичиг, шийдвэрт үндэслэн үнэн зөв, бодитой тогтоож төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Л.Амартүвшин/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ч.Баярмаа/-д үүрэг болгосугай .
ДАРГА Д.ЖАМБАЛРАГЧАА
Текст томруулах
A
A
A
