A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 05

Мандалговь

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагынтухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :

1.2020-2021 онд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдэл /хүчтэй шороо болон цасан шуурга/, малын гоц халдварт өвчин /шүлхий, мялзан/ гарсаны улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч малын тоо толгойн зүй бус хорогдол гарч, малчид өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж хөрөнгө санхүүгийн зардал ихээхэн гаргасан. Иймд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэлийг харгалзан үзэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар тогтоосон малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 онд 50 (тавь) хувиар бууруулж тооцсугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Эрдэнэтуяа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Т.БАТЖАРГАЛ