A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 06/01

Улаанжирэм

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 25.2 дахь заалт, малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 05/01 дүгээр тогтоол зэргийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :

1.2020-2021 онд тохиолдсон "Ковид" цах тахал болон цаг агаарын гамшигт (Хүчтэй шороон шуурга)-н улмаас малчдын өвөлжилт, хаваржилт хүндэрч малын тоо толгойн зүй бус хорогдол, өөр сум аймагт оторлон хөрөнгө санхүүгийн зардал ихээхэн гаргасан. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэлтэй уялдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 05/01 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар тогтоосон малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 онд 50 хувиар бууруулан тогтоосугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Наранцэцэг/-д үүрэг болгосугай .

ДАРГА А.ОТГОНБААТАР