A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 26

Цагаан-Овоо

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", "Татварын ерөнхий хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 тоот тогтоолоор малын тоо толгой тус бүрд тэмээ 0 , адуу 1500, үхэр 500, хонь 300, ямаа 600 төгрөгний албан татвар ногдуулахаар баталсан. 2020-2021 онд тохиолдсон цаг агаарын аюулт үзэгдэл, ковид-19 гамшгийн улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч мал олноор хорогдсон, малчид отор нүүдэлд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулан санхүүгийн хүндрэл үүссэн зэргийг харгалзан 2021 онд малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тооцсугай.

2.Малын тоо толгойд ногдуулах албан татварыг холбогдох баримт бичгийг үндэслэн үнэн зөв, бодитой тогтоож төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Б.Өлзийхишиг/-т үүрэг болгосугай.

3.Малын тоо толгойд ногдуулах албан татварт өөрчлөлт оруулах тухай тогтоол захиргааны хэм хэмжээнийг актыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Алдармаа/-д даалгасугай .

ДАРГА Ч.ДАРЬСҮРЭН