- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨНДӨРШИЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /сумын ИТХ-ын 2022 оны 57 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 25
Бөхт
ӨНДӨРШИЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь :
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээг 2021 онд хоёр удаа болсон байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 50 хувь /тавин/-аар бууруулж өөрчилсүгэй.
2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтийг хангах, тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулахыг сумын Засаг дарга (У.Алтанхүү)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.МӨНХЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
