A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 15

Хараат

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭН ДӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн25дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д"дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас хэлэлцээд ТОГТООХ нь:

1.2020-2021 онд тохиолдсон цаг агаарын гамшгийн улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч мал олноор хорогдож, малчид отор нүүдэлд ихээхэн хөрөнгө зарцуулж санхүүгийн хүндрэл үүссэн зэргийг харгалзан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-нийөдрийн 12 дугаар тогтоолын нэг дэх заалтын албан татварын хувь хэмжээг, 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварыг хэмжээг 50 /тавь/ хувиар бууруулжөөрчилсүгэй.

2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох баримт бичгийг үндэслэн үнэн зөв, бодитой тогтоож төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга(Д.Буджав)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актынэмхтгэлднийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ИТХ-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ С.ХҮРЭЛХУЯГ