A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 24

Рашаант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, "Гамшгаас хамгаалах тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, "Татварын ерөнхий хууль"-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :

1.2020-2021 онд тохиолдсон цаг агаарын гамшгийн хүндрэл ковид-19 цар тахлын улмаас малчдын орлого буурч ядуурал нэмэгдсэн, цаашид малчдын амьжиргааны түвшин буурах хандлагатай байгааг харгалзан малчид болон мал бүхий этгээдийн 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 (тавь) хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлсүгэй.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Гасрандорж/-д үүрэг болгосугай .

ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН