- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:
1/68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг:
"68.2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төсвийн төсөлд хяналтын сонсгол явуулах бол хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө төсвийн төслийн цаглаварт нийцүүлэн Төсвийн байнгын хороо сонсгол зохион байгуулж болно."
2/106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг:
"106.5.Энэ хуулийн 106.1-д заасан нэр дэвшигчийн сонсгол явуулахаар бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т заасан үндэслэлээр сонсголыг хаалттай явуулж болно."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах бүлэг, зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/69 дүгээр зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг:
"69 дүгээр зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг
69.1.Улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгт тухайн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг танилцуулж, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, холбогдох шалгуур үзүүлэлт тус бүрээр төсөвлөсөн эсэх талаар Тамгын газраас хийсэн дүн шинжилгээг Улсын Их Хурлын гишүүдэд тараана.
69.2.Нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг танилцуулах илтгэлийг Ерөнхий сайд, төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна.
69.3.Нэг дэх хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.
69.4.Гишүүд энэ хуулийн 69.3-т заасан илтгэлтэй холбогдуулан Ерөнхий сайдаас, дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитораас, төсвийн төсөлтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлсний дараа төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ.
69.5.Улсын Их Хурал энэ зүйлд заасны дагуу төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулаад төсвийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан талаар санал хураалт явуулна.
69.6.Энэ хуулийн 69.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ.
69.7.Энэ хуулийн 69.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын гурван өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана."
2/102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг:
"102.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана."
3/104 дүгээр зүйлийн 104.3 дахь хэсэг:
"104.3.Энэ хуульд заасан журмын дагуу явуулсан нэр дэвшигчийн сонсголын тайлан гарсанаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тайлан, нэр дэвшигчийн танилцуулгыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлтдээ сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана. Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын дарга нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ."
4/105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэг:
"105.2.Холбогдох байнгын хороо энэ хуульд заасан журмын дагуу явуулсан нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тайлан, Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана."
5/106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг:
"106.1.Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол тухайн саналыг 72 цагийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хэрэв нэр дэвшигчийн сонсгол явуулах санал гарсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана."
6/107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэг:
"107.1.Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол тухайн саналыг 72 цагийн дотор гишүүдэд хүргүүлнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргана. Хэрэв нэр дэвшигчийн сонсгол явуулах санал гарсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана."
7/108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг:
"108.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол тухайн саналыг 72 цагийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ. Холбогдох Байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хуульд заасны дагуу, эсхүл гишүүдийн саналаар нэр дэвшигчийн сонсгол явуулсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтдээ тухайн тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана."
8/АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ:
"АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБОГДОХ БУСАД БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН, МЭДЭЭЛЭЛ, ИЛТГЭЛИЙГ СОНСОХ, ХЭЛЭЛЦЭХ
112 дугаар зүйл.Хуулиар тусгайлан заасан тайлан, илтгэл, мэдээллийг сонсох, хэлэлцэх
112.1.Улсын Их Хурлаар хэлэлцэхээр хуульд тусгайлан заасан тайлан, илтгэл, мэдээллийг эрх бүхий байгууллага хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд ирүүлнэ.
112.2.Дараах тайлан, илтгэл, мэдээллийг Байнгын хороо доор дурдсан харьяаллаар хэлэлцэнэ:
112.2.1.төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг Төсвийн байнгын хороонд тухай бүр;
112.2.2.авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх Авлигатай тэмцэх газрын мэдээллийг Улсын Их Хуралд жил бүр;
112.2.3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Хууль зүйн байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд;
112.2.4.Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд холбогдох аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг Эдийн засгийн байнгын хороонд жил бүр;
112.2.5.төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг Эдийн засгийн байнгын хороонд шаардлагатай тохиолдолд;
112.2.6.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр;
112.2.7.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороонд жил бүрийн эхний улиралд;
112.2.8.эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй удаа;
112.2.9.жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын болон Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр жил тутам;
112.2.10.банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Эдийн засгийн байнгын хороонд жил бүр;
112.2.11.статистикийн хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Үндэсний статистикийн хорооны тайланг Эдийн засгийн байнгын хороонд жил бүр;
112.2.12.Улсын Их Хурлаас тухайн жилд хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнгийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт;
112.2.13.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Нийгмийн бодлогын байнгын хороонд жил бүр;
112.2.14.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Төсвийн байнгын хороонд жил бүр.
112.3.Энэ хуулийн 112.2-т заасан тайланг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст нийтлэх бөгөөд ажлын 10 өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна.
112.4.Энэ хуулийн 112.2.2, 112.2.8, 112.2.12-т заасан танилцуулга, мэдээллийг холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанд заавал танилцуулах бөгөөд бусад тайлан, илтгэл, мэдээллийг холбогдох Байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
112.5.Энэ хуулийн 112.2-т заасан Засгийн газрын тайлан, илтгэлийг Ерөнхий сайд, холбогдох байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг тухайн байгууллагын дарга Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа тайлан, илтгэл, мэдээлэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, үг хэлж болно.
112.6.Байнгын хороо энэ хуулийн 112.2-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
112.7.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 15.1.1-д заасан Ерөнхийлөгчийн хаалттай мэдээллийг жил бүрийн 01 дүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан нэгдсэн хуралдаанаараа сонсоно. Нэгдсэн хуралдааны үеэр гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
113 дугаар зүйл.Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох
113.1.Хуульд заасны дагуу, эсхүл Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд өөрийн санаачилгаар Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын болон бусад байгууллагын мэдээллийг хуралдаанаараа хэлэлцэж болно.
113.2.Гишүүн Байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн 113.1-д заасан мэдээллийг хэлэлцэхэд асуулт асууж, үг хэлж болно.
113.3.Байнгын хороо энэ хуулийн 113.1-д заасан мэдээллийг хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж болно.
114 дүгээр зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх
114.1.Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайн жилийн явцын тайланг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
114.2.Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.1-д заасан шалгуурыг хангаж, хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд ирүүлнэ.
114.3.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явцтай нэгтгэн гаргасан тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.1-д заасны дагуу хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно.
114.4.Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарах санал, дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:
114.4.1.жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл нь тухайн жилийнхээ зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг бүлэг тус бүрээр болон нэгдсэн дүнгээр;
114.4.2.тухайн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтын хэдэн хувьд хүрснийг бүлэг тус бүрээр;
114.4.3.жилийн төлөвлөгөөнд заасан төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй бол түүний шалтгаан, нөхцөлийн талаар.
114.5.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 18.3-т заасны дагуу хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно.
114.6.Энэ хуулийн 114.1, 114.5-д заасан тайланг Ерөнхий сайд, эсхүл үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.
114.7.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.3, 18.4-т заасан аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна.
114.8.Тамгын газар энэ хуулийн 114.1, 114.5-д заасан тайланд шинжилгээ хийж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хурлын гишүүдэд тараана.
114.9.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд гишүүд энэ хуулийн 114.6-д заасан танилцуулга, аудитын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
114.10.Нэгдсэн хуралдаан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.4, 18.7-д заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл энэ талаар холбогдох Байнгын хороонд чиглэл өгнө. Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улсын Их Хурал уг тогтоолыг 04 дүгээр сарын 01-ний дотор батална.
115 дугаар зүйл.Урт хугацааны бодлогын баримт бичиг болон Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх
115.1.Улсын Их Хурал Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг урт хугацааны бодлогын баримт бичгийн явцын тайлантай нэгтгэн хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
115.2.Урт хугацааны бодлогын баримт бичгийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурал хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
115.3.Тамгын газар энэ хуулийн 115.1, 115.2-т заасан тайланд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.3, 20.3-т заасны дагуу шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд тараана.
115.4.Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг холбогдох Байнгын хороо хэлэлцэнэ. Энэ хуулийн 115.2-т заасан тайланг хэлэлцэх үндсэн Байнгын хороо нь Төрийн байгуулалтын байнгын хороо байх бөгөөд бусад Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
115.5.Ерөнхий сайд, эсхүл үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд энэ хуулийн 115.1, 115.2-т заасан тайланг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.3, 20.3-т заасан зарчмын дагуу танилцуулна.
115.6.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.4, 20.5-д заасан аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна.
115.7.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 115.1, 115.2-т заасан тайланг хэлэлцсэн бол санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлж, нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
115.8.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд гишүүд энэ хуулийн 115.5-д заасан танилцуулга, аудитын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
115.9.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 115.1, 115.2-т заасан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.7, 20.9-д заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл энэ талаар холбогдох Байнгын хороонд чиглэл өгнө. Холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу уг тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулна."
9/АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ:
"АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
116 дугаар зүйл.Нийтийн сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх
116.1.Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг доор дурдсаны дагуу бичгээр гаргах бөгөөд түүнд нийтийн сонсгол /цаашид "сонсгол" гэх/ зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой тусгана:
116.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр;
116.1.2.Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлтээ Улсын Их Хурлын даргад бичгээр;
116.1.3.Байнгын, дэд хорооны нийт гишүүний олонх хүсэлтээ Байнгын, дэд хорооны даргад бичгээр.
116.2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28.2.4-т заасан иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг холбогдох Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн, эсхүл энэ хуулийн 116.1-д заасны дагуу хүсэлт гаргасан бол тухайн сонсголыг явуулна.
116.3.Хууль тогтоомжийн төслийн, төсвийн хяналтын сонсгол явуулах талаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн Улсын Их Хурлын даргад хүсэлтээ бичгээр гаргасан бол холбогдох Байнгын хороо тухайн сонсголыг явуулна.
116.4.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг холбогдох Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн, Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлтээ Улсын Их Хурлын даргад бичгээр гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг явуулна. Хэрэв сонсгол зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн бол үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын гурван өдрийн дотор бичгээр өгнө.
116.5.Байнгын, дэд хороо өөрөө санаачлан сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан асуудлаар тухайн Байнгын, дэд хорооны гишүүн хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол тухайн сонсголыг явуулна.
116.6.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн нэр дэвшигчийн сонсгол явуулах хүсэлтээ Улсын Их Хурлын даргад бичгээр гаргасан бол холбогдох нэр дэвшигчийн сонсголыг энэ бүлгийн нэгдүгээр дэд бүлэгт заасан журмын дагуу явуулна.
116.7.Энэ хуулийн 126.12-т зааснаас бусад тохиолдолд нэг асуудлаар сонсгол явуулахаар хэд хэдэн хүсэлт гарсан бол тухайн сонсголыг нэгтгэн явуулж болно.
117 дугаар зүйл.Сонсгол зохион байгуулах харьяалал
117.1.Сонсголыг дараах харьяаллын дагуу зохион байгуулна:
117.1.1.хууль тогтоомжийн төслийн сонсголыг холбогдох Байнгын, дэд, эсхүл түр хороо;
117.1.2.ерөнхий хяналтын, нэр дэвшигчийн болон хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг холбогдох Байнгын, эсхүл дэд хороо;
117.1.3.тухайн жилийн төсвийн төсөл болон төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдлийн талаарх хяналтын сонсгол явуулах бол Төсвийн байнгын хороо, эсхүл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, тухайн жилийн төсөв болон жилийн хөгжлийн төлөвлөгөөний уялдааны талаарх хяналтын сонсголыг Эдийн засгийн байнгын хороо.
117.2.Хуульд ерөнхий хяналтын сонсгол явуулахаар тусгайлан хугацаа тогтоосон бол тухайн сонсголыг холбогдох Байнгын, эсхүл дэд хороо зохион байгуулна.
117.3.Энэ хуулийн 117.1, 117.2-т заасан сонсголыг дэд, түр хороо явуулсан бол сонсголын тайлан, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд танилцуулна. Гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
117.4.Байнгын хороо энэ хуулийн 117.3-т заасны дагуу сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8.5.2-т заасан асуудлаар тогтоол баталж болно.
117.5.Энэ хуулийн 117.1, 117.2-т заасан сонсголыг Байнгын хороо явуулсан бол сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусган нэгдсэн хуралдаанд танилцуулна. Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл холбогдох тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж болно. Гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
117.6.Сонсголыг нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно.
118 дугаар зүйл.Сонсголын бэлтгэл хангах
118.1.Энэ хуулийн 116.1, 116.3, 116.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 116.2, 116.4, 116.5-д заасны дагуу хүсэлтийг дэмжсэнээс хойш ажлын таван өдрийн дотор холбогдох Байнгын, дэд, түр хороо сонсголыг товлон зарлана.
118.2.Сонсгол явуулах сэдэв, огноо, байр, оролцогч, ажиглагчийг бүртгэх ажиллагаа, бүртгэл эхлэх, дуусах хугацаа, саналыг хүлээн авах цахим болон шуудангийн хаяг, холбогдох бусад мэдээллийг агуулсан зарыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулж, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол давтамж, хүртээмжтэйгээр нийтэд мэдээлнэ.
118.3.Сонсголын товыг хойшлуулах шаардлагатай бол Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-т зааснаар дахин зарлана.
118.4.Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч /цаашид "оролцогч" гэх/ нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын, дэд, түр хороонд бүртгүүлнэ.
118.5.Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр өгч болно.
118.6.Төсвийн хяналтын сонсгол явуулах хугацааг товлон зарламагц тухайн асуудлаар дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад холбогдох баримт бичгийг хүргүүлэх бөгөөд төрийн аудитын байгууллага гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө ирүүлнэ.
118.7.Энэ хуулийн 118.2-т заасны дагуу сонсголын товыг нийтэд мэдээлснээс хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд сонирхогч этгээдээс тухайн сонсголын асуудлын талаарх саналыг цахимаар, эсхүл шуудангаар хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй.
118.8.Энэ хуулийн 118.7-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор сонсгол явуулна.
118.9.Сонсголын зохион байгуулалтын асуудлыг Тамгын газар хариуцна.
119 дүгээр зүйл.Сонсгол даргалагчийг сонгох
119.1.Холбогдох Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанаар сонсгол даргалагч /цаашид "сонсгол даргалагч" гэх/-ийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. Сонсгол даргалагчийн эзгүйд түүний томилсон гишүүн сонсгол даргална. Сонсгол даргалагч Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хүлээнэ.
120 дугаар зүйл.Сонсгол явуулах журам
120.1.Сонсголыг дараах журмаар явуулна:
120.1.1.сонсгол даргалагч сонсголын зорилго, ирц, дэгийг танилцуулах;
120.1.2.сонсгол даргалагч оролцогчийн санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуулт асуух дарааллыг тогтоох;
120.1.3.сонсголд дуудаж ирүүлсэн албан тушаалтан нь тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар тодруулга авах;
120.1.4.оролцогчийн санал, мэдээлэл, дүгнэлтээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байх;
120.1.5.гишүүн оролцогчоос асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно;
120.1.6.гишүүн оролцогчоос асуулт асууж, хариулт авч дууссаны дараа 5 минутад багтаан үг хэлж болно;
120.1.7.сонсгол даргалагч сонсож байгаа асуудалтай холбогдуулан бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн агуулгыг уншиж танилцуулан сонсголын тэмдэглэлд тусгуулна;
120.1.8.сонсгол даргалагч болон гишүүн бусдыг ялгаварлан гаргах, доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
120.2.Энэ хуулийн 120.1.5, 120.1.6-д заасан үйл ажиллагаанд олонх, цөөнхийн төлөөлөл ээлжлэн асуух, үг хэлэх боломж олгоно.
120.3.Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч сонсголын үеэр сонсгол даргалагч, гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй бөгөөд Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
120.4.Нийтийн сонсголын тухай хуулийн 20.5-д зааснаар албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.
120.5.Байнгын хороо тогтоолоор сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулж болно.
120.6.Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т заасан асуудлаар сонсголыг хаалттай явуулж болно. Хаалттай сонсголыг явуулахад энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг журам, хаалттай хуралдааны дэгийг баримтална.
121 дүгээр зүйл.Сонсголыг цахимаар явуулах
121.1.Сонсголыг танхимаар, эсхүл цахимаар, түүнчлэн хосолмол хэлбэрээр явуулж болно.
121.2.Цахим сонсголыг энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан явуулна.
121.3.Сонсголд оролцогчдод оролцогчийн эрх, үүрэг, сонсголын дэгийн талаарх мэдээллийг тусгаж Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулсан бүртгэлийн маягтыг зохих журмын дагуу бөглөж ирүүлсний дараагаар цахим холбоосыг хүргүүлнэ.
122 дугаар зүйл.Сонсголын тайлан, тэмдэглэл
122.1.Нэр дэвшигчийн сонсголоос бусад энэ хуульд заасан сонсголын тайланг сонсгол явуулснаас ажлын таван өдрийн дотор тухайн сонсголыг явуулсан Байнгын, дэд, түр хороо гаргана.
122.2.Тайланд сонсголын үр дүнгийн талаарх дүгнэлт, сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дурдах бөгөөд ажиглагч дүгнэлт ирүүлсэн бол дүгнэлтийг, түүнчлэн бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг хавсаргана.
122.3.Нэр дэвшигчийн сонсголоос бусад хяналтын сонсголын тайланг боловсруулахад Тамгын газрын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
122.4.Хуульд өөрөөр заагаагүй бол сонсголын тайлан, тэмдэглэл ил тод байх бөгөөд тайланг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст тэмдэглэлийн хамт байршуулна.
122.5.Сонсголын тэмдэглэлийг энэ хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд тухайн сонсгол үр дүнтэй холбогдуулан Байнгын хороо, эсхүл Улсын Их Хурлаас шийдвэр гарсан бол тухайн шийдвэрийн хамт архивын нэгж болгон хадгална.
122.6.Энэ хуулийн 122.5-д заасан шийдвэр гараагүй бол тухайн сонсголын тэмдэглэлийг энэ хуульд заасан журмаар эмхэлж, сонсголын тайлангийн хамт архивын нэг нэгж болгон товьёоглож, хадгална.
Нэгдүгээр дэд бүлэг
Нэр дэвшигчийн сонсгол
123 дугаар зүйл.Нэр дэвшигчийг санал болгох
123.1.Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулна. Хэрэв хууль тогтоомжид заасан хугацаа зөрвөл энэ хуульд заасан хугацааг баримтлана.
123.2.Эрх бүхий этгээд хуульд заасны дагуу нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31.2-т заасан мэдээллийг тус хуулийн 29.6-д заасан маягтын дагуу гаргаж Улсын Их Хуралд ирүүлнэ.
123.3.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо гаргасан нэр дэвших тухай хүсэлт, мэдээллийг энэ хуулийн 123.2-т заасан мэдээлэлд тооцно.
123.4.Энэ хуулийн 123.2-т заасан санал, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулах бөгөөд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй.
124 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, зарлах
124.1.Нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан бол энэ хуулийн 123.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол товлон зарлана. Энэ хуулийн 116.6-д заасан хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын таван өдрийн дотор сонсгол товлон зарлана.
124.2.Энэ хуулийн 118.2-т зааснаас гадна доор дурдсан мэдээллийг агуулсан сонсголын зарыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулж, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол давтамж, хүртээмжтэй байдлаар нийтэд мэдээлнэ:
124.2.1.энэ хуулийн 123.2-т заасан санал, мэдээллийг байршуулсан цахим хуудас;
124.2.2.нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бичгээр хүлээн авах цахим болон шуудангийн хаяг.
124.3.Энэ хуулийн 125.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор сонсгол явуулна.
125 дугаар зүйл.Нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах
125.1.Энэ хуулийн 123.4-д заасны дагуу санал, мэдээллийг байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг цахимаар, эсхүл шуудангаар хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй. Асуулт, санал хүлээн авах хугацааг Байнгын хороо тогтооно.
125.2.Сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээд нь сонсгол явуулахаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө сонсголд оролцох тухай хүсэлтээ Байнгын хороонд бүртгүүлнэ. Сонсголд оролцогчдод сонсголын журам, оролцогчийн эрх, үүргийг урьдчилан танилцуулна.
125.3.Сонсголд оролцогч нь нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, эсхүл хангаагүй тухай санал, мэдээлэл, асуултаа бичгээр гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэ нь сонсголд оролцож үг хэлэхэд саад болохгүй.
125.4.Энэ хуулийн 125.2-т заасны дагуу бүртгүүлэх хүсэлтийг цахимаар, эсхүл шуудангаар илгээж болох бөгөөд Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар эрэмбэлэн бүртгэж, баталгаажуулна.
125.5.Хэвлэл, мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ сонсгол явуулахаас ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө цахимаар, эсхүл шуудангаар Байнгын хороонд ирүүлнэ.
125.6.Тухайн чиглэлийн мэргэжилтэн, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, бусад байгууллагын төлөөллийг сонсгол даргалагчийн болон Байнгын хорооны гишүүний урилгаар сонсголд оролцуулж болно.
125.7.Сонсголд оролцож, тодорхой асуудлаар тайлбар, мэдээлэл хийх төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, шинжээчид сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө сонсголын товыг мэдэгдэнэ.
125.8.Байнгын хороо нь нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч /цаашид "хараат бус шинжээч" гэх/-ийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно.
125.9.Сонгон шалгаруулах ажлын хэсэг нэр дэвшигчийг санал болгосон бол хараат бус шинжээчийг томилохгүй.
125.10.Хараат бус шинжээч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
125.10.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;
125.10.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;
125.10.3.энэ хуулийн 125.8-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт бичгээр гаргах;
125.10.4.нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсгол, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулах.
125.11.Нэр дэвшигчийг санал болгосон этгээд болон бусад байгууллага, албан тушаалтан нэр дэвшигчийн талаарх баримт, мэдээллийг Байнгын хорооны гишүүн, эсхүл хараат бус шинжээчийн хүсэлтийн дагуу гаргаж өгөх үүрэгтэй.
126 дугаар зүйл.Нэр дэвшигчийн сонсгол явуулах
126.1.Сонсгол даргалагч сонсголоор хэлэлцэх асуудал болон сонсгол зарласан огноо, оролцогчдын талаарх танилцуулга болон сонсголын дэгийг 10 минутад багтаан танилцуулна.
126.2.Сонсгол даргалагч, эсхүл Байнгын хорооны гишүүн нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг 10 минутад багтаан танилцуулна.
126.3.Нэр дэвшигч нь тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа 10 минутад багтаан танилцуулна.
126.4.Хараат бус шинжээчийн дүгнэлтийг, эсхүл сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайланг 20 минутын дотор сонсоно. Дүгнэлт, тайланг энэ хуулийн 123.2-т заасан санал, мэдээллийн хамт Байнгын хорооны гишүүдэд ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө хүргүүлнэ. Сонсгол даргалагч болон Байнгын хорооны гишүүн дүгнэлт, тайлантай холбогдуулан асуулт асууж болно.
126.5.Энэ хуулийн 126.4-т заасан дүгнэлт, тайлан сонссоны дараа сонсголд оролцогчид нэр дэвшигчээс асуулт асууна. Оролцогч дөрвөн минутад багтаан асуух бөгөөд даргалагчийн зөвшөөрлөөр сунгаж болно.
126.6.Энэ хуулийн 125.1, 125.3-т заасны дагуу ирүүлсэн асуулт, саналыг сонсгол даргалагч, эсхүл Байнгын хорооны гишүүн танилцуулж, нэр дэвшигчээс хариулт авна.
126.7.Нэр дэвшигчээс асуулт асуух Байнгын хорооны гишүүдийн дарааллыг тогтоохдоо олонх, цөөнхийн төлөөлөл ээлжлэн асуух боломж олгоно.
126.8.Байнгын хорооны гишүүн нэр дэвшигчээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно. Хариулт хангалтгүй гэж үзвэл нэмэлт хугацаа олгох эсэхийг сонсгол даргалагч шийдвэрлэнэ.
126.9.Асуулт, хариулт дууссаны дараа нэр дэвшигчтэй холбогдуулан сонсгол даргалагч, гишүүн, оролцогч үг хэлж болох бөгөөд дараах зарчмыг баримтална:
126.9.1.нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан, хангаагүй болон төвийг сахисан байр суурь бүхий оролцогчид байгаа бол тэдгээрийг тэнцвэртэй сонсох;
126.9.2.Байнгын хорооны бүрэлдэхүүн дэх олонх, цөөнхийн төлөөлөл ээлжлэн үг хэлэх.
126.10.Энэ хуулийн 126.9-д заасны дагуу үг хэлэх хугацаа тав хүртэл минут байх бөгөөд шаардлагатай бол хуралдаан даргалагч тав хүртэл минутаар сунгаж болно.
126.11.Үг хэлэх, асуулт асуухдаа бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан, эсхүл даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бол даргалагч дэг сахихыг шаардах, шаардлагыг үл биелүүлбэл оролцогчийг танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна.
126.12.Хоёр, эсхүл түүнээс дээш тооны хүн нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийг сонсголын танхимд нэг нэгээр нь оруулна.
126.13.Нэр дэвшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд оролцоогүй бол тухайн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголд оролцоогүй бол сонсголыг энэ хуульд заасны дагуу дахин зарлаж зохион байгуулна.
126.14.Сонсголыг хэвлэл мэдээллийн болон нийгмийн сүлжээний хэрэгслээр бүрэн хэмжээгээр нийтэд шууд дамжуулна.
127 дугаар зүйл.Нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах
127.1.Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана.
127.2.Сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх зөвлөмж, эсхүл бусад асуудлын талаар сонсголын тайланд тусгаж болно.
127.3.Сонсголын тайланг нийтлэхээс ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлнэ.
127.4.Энэ хуулийн 127.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор дараах ажиллагааг хийнэ:
127.4.1.сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулах бөгөөд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй;
127.4.2.сонсголын тайланг Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлэх;
127.4.3.эрх бүхий этгээдийн санал, сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал, дүгнэлт гаргах.
127.5.Сонсголын тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулна.
127.6.Эрх бүхий этгээд томилгооны шийдвэр гаргахдаа нэр дэвшигчийн сонсголын тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлт, тэдгээрийн үндэслэл, баримт, мэдээллийг харгалзан үзнэ.
127.7.Сонсгол дууссаны дараа сонсголын үйл ажиллагаа болон сонсголын үед хэлэлцэгдсэн асуудал, асуулт, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан маргаан үүсгэхгүй."
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн "123.1-д" гэснийг "129.1-д" гэж, 70 дугаар зүйлийн 70.13 дахь хэсгийн "Төсвийн шинжилгээний алба дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана." гэснийг "Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлтийг нэгжийн дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна." гэж, 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсгийн, 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсгийн, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсгийн, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсгийн, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийн, 1081 дүгээр зүйлийн 1081.3 дахь хэсгийн "ил" гэснийг "нууц" гэж, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "дэвшүүлж болно" гэснийг "дэвшүүлнэ" гэж, "122 дугаар" гэсэн зүйлийн дугаарыг "128 дугаар" гэж, "122.1, 122.2" гэснийг "128.1, 128.2" гэж, "123 дугаар" гэсэн зүйлийн дугаарыг "129 дүгээр" гэж, "123.1, 123.2, 123.2.1-123.2.7, 123.3, 123.3.1-123.3.7, 123.4, 123.5, 123.6, 123.7, 123.8, 123.9" гэснийг "129.1, 129.2, 129.2.1-129.2.7, 129.3, 129.3.1-129.3.7, 129.4, 129.5, 129.6, 129.7, 129.8, 129.9" гэж, "124 дүгээр" гэсэн зүйлийн дугаарыг "130 дугаар" гэж, "124.1, 124.2, 124.3, 124.4, 124.5, 124.6, 124.7" гэснийг "130.1, 130.2, 130.3, 130.4, 130.5, 130.6, 130.7" гэж, 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсгийн, 124.6 дахь хэсгийн "123 дугаар зүйлд заасан" гэснийг "129 дүгээр зүйлд заасан" гэж, мөн зүйлийн 124.5 дахь хэсгийн "123.1-д" гэснийг "129.1-д" гэж, "125 дугаар" гэсэн зүйлийн дугаарыг "131 дүгээр" гэж, "125.1" гэснийг "131.1" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАГ.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
