A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 1081 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"1081 дүгээр зүйл.Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын

Хэвлэх

хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх,

огцруулах асуудлыг хэлэлцэх журам

1081.1.Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг нэр дэвшүүлж, томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан журмыг баримтлан хэлэлцэнэ.

1081.2.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигч болон холбогдох бусад этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.

1081.3.Нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх, огцруулах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

1081.4.Хууль зүйн байнгын хороо хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"104 дүгээр зүйл.Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг

Хэвлэх

Улсын Их Хуралд танилцуулах журам

104.1.Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ.

104.2.Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.

104.3.Улсын Их Хурал нэр дэвшигчтэй дараах журмаар танилцана:

104.3.1.шүүгчид нэр дэвшигчийн танилцуулга, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурал чуулганы үеэр хүлээн авсан бол 14 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн талаарх танилцах сонсголын товыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, нэр дэвшигчийн танилцуулга, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулах бөгөөд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй;

104.3.2.энэ хуулийн 104.3.1-д заасны дагуу танилцах сонсголын товыг нийтэд зарласнаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээд шүүгчид нэр дэвшигчээс асуух асуулт, саналаа Хууль зүйн байнгын хороонд ирүүлж болох бөгөөд нэргүй асуулт, саналыг хүлээн авахгүй;

104.3.3.Хууль зүйн байнгын хороо энэ хуулийн 104.3.2-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 60 хоногийн дотор танилцах сонсголыг зохион байгуулах;

104.3.4.энэ хуулийн 104.3.3-т заасны дагуу танилцах сонсгол зохион байгуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигч болон сонсголын тайланг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах;

104.3.5.энэ хуулийн 104.3.4-т заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын дарга нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэх.

104.4.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

104.5.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулахгүй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР