A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/10

Улаанбаатар хот

АГААРЫН ЗАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтыг нислэгийн төлөвлөлт, нислэгийн урсгалын эрчимжилттэй уялдуулан сайжруулах, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замуудыг нэгдүгээр, уламжлалт агаарын замуудыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2. Агаарын замуудыг шинэчлэн тогтоосныг зохих журмын дагуу зарлан мэдээлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /С.Мөнхнасан/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ч.Мөнхтуяа/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын "Агаарын зам шинэчлэн батлах тухай" 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317, "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалууд тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ХАЛТАР

ЗТС-ын 2025 оны Агаарын зам шинэчлэн тогтоох тухай А/36 дугаар тушаалаар 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон /ЗХХАУНС 7155/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/36

Улаанбаатар хот

АГААРЫН ЗАМ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1; 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын замуудыг хавсралтаар тогтоосугай.

2.Агаарын замуудыг олон улсад зарлан мэдээлэх, нислэгийн үйл ажиллагаанд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ашиглаж эхлэх, ашиглалтад хяналт, зохицуулалт хийж нисэхийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр)-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (Ч.Мөнхтуяа)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Агаарын зам шинэчлэн батлах тухай" А/10, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Агаарын зам тогтоож, тушаалд нэмэлт оруулах тухай" А/210 дугаар тушаалуудыг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН