- Нүүр
- Сайдын тушаал
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам батлах тухай
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/199
Улаанбаатар хот
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т даалгасугай.
3. Энэ журмын 2.3 дахь заалтыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" 232 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээний загвар батлах" тухай 365 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ХАЛТАР
ЗТХС-ын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай А/302 дугаар тушаалаар журмын 1, 2 дугаар хавсралтыг хүчингүй болгон, 3 дугаар хавсралт гэснийг 2 дугаар хавсралт болгон өөрчлөлт оруулсан /УНС 2022.12.06 хүлээн авсан/
ЗТХС-ын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/313 дугаар тушаалаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2022.12.15 хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх