A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 11

Талын шанд

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн 8 дугаарт заагдсан уурхайн эдэлбэрийн үйлдвэрийн газрын 1 м2 талбайн суурь үнэлгээний итгэлцүүрийн 0.5 хувь гэснийг 0.1 хувиар, уул уурхайн эдэлбэрийн ашиглалт 1 м2 талбайн суурь үнэлгээний 1 хувь гэснийг 0.1 хувь болгон тус тус тогтоосугай. 2.Газрын төлбөрийн үнэлгээнд өөрчлөлт оруулсан тогтоол, холбогдох материалыг аймгийн Хууль зүйн хэлтэс, холбогдох байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлэхийг хууль, эрх зүйн мэргэжилтэн (Ц.Даваасүрэн), сумын Засаг дарга (Ч.Эрдэнэ-Очир) нарт тус тус даалгасугай.

ДАРГА Б.БАЯНДАЛАЙ