A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 01

Аргатай

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 "д" заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан тогтоолын 1 дэх заалтад заасан хувь хэмжээг 2020-2021 онд тохиолдсон хүн малын гоц халдварт өвчин, байгалийн гамшгийн улмаас өвөлжилт хаваржилт хүндэрч мал олноор хорогдож, малчид отор нүүдэлд ихээхэн хөрөнгө зарцуулж, санхүүгийн хүндрэл учирсан зэргийг харгалзан малчин, мал бүхий өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор 2021 онд нэг малын тоо толгойд ногдуулах татварын хэмжээг бод мал тэмээ 500 (таван зуун төгрөг) төгрөг, адуу 500 (таван зуун төгрөг), үхэр 500 (таван зуун төгрөг), бог мал хонь 250 (хоёр зуун тавин төгрөг), ямаа 250 (хоёр зуун тавин төгрөг) байхаар бууруулж өөрчлөн тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварыг 2022 оноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 17-ны өрийн 03 дугаар тогтоолын дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга (Т.Цэвэлмаа)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэнээр дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тогтоол гарсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА О.УУГАНБААТАР