A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 5 дахь заалтын "тухайн оны төсөвт батлагдсан хэмжээгээр хуваарилан, төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ" гэснийг "Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээ" гэж, "Тамгын газрын" гэснийг "Улсын Их Хурлын" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР