A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтад 15 дугаартай мөр нэмж, "албан тушаал" гэсэн хэсэгт "туслах ажилтан" гэж, "албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр" хэсэгт "0.8" гэж тус тус нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАГ.ЗАНДАНШАТАР