A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ