A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ЗАВХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 4/03

Шар булаг

ТАТВАРААС ХӨНГӨЛЖ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалт, Монгол улсын засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ни й өдрийн хуралдааны тэмдэглэл, сумын ИТХ-ын 2021 оны 1-р сарын 26-ны өдрийн 3/03 тоот тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.2021 онд малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр 50 хувиар хөнгөлж татвараас чөлөөлсүгэй.

2.малын тоо толгойн албан татварыг 50 хувиар тооцож, төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын засаг дарга /А.Ягаан/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг татварын улсын байцаагч (Ц.Хадбаатар)-т даалгасугай.

ДАРГАН.ЦЭВЭЭН