A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:

"3.1.11.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа."

2/6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалт:

"6.1.12.технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг хязгаарлагдмал хүрээнд бодитоор турших, нэвтрүүлэх сэндбокс зохицуулалтын орчинг бий болгох, холбогдох зохион байгуулалтын нэгж, зөвлөл байгуулах зэрэг харилцааг зохицуулсан Сэндбокс зохицуулалтын журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих."

3/6 дугаар зүйлийн 6.2.8 дахь заалт:

"6.2.8.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны чиглэлээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан."

2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсгийн, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн "эзэмшигч" гэсний дараа ", бүртгэлтэй этгээд" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"25.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бүртгэлтэй этгээд хууль тогтоомжийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, эсхүл бүртгэлээс хасах талаар Хороонд санал оруулах;"

4 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын дугаарыг "3.1.12" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын, 24 дүгээр зүйлийн гарчгийн, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.6 дахь заалтын, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын "эзэмшигчийн" гэснийг "эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн "эзэмшигчид" гэснийг "эзэмшигч, бүртгэлтэй этгээдэд" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтын, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "эзэмшигчээс" гэснийг "эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.10 дахь заалтын "эзэмшигчийг" гэснийг "эзэмшигч, бүртгэлтэй этгээдийг" гэж, мөн зүйлийн 6.1.11 дэх заалтын "4.1.8-д" гэснийг "4.1.8, 4.1.10-т" гэж, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын "эзэмшигчдээс" гэснийг "эзэмшигчид, бүртгэлтэй этгээдээс" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР