- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.52 дахь заалт:
"5.1.52.Санхүүгийн зохицуулах хороонд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх."
2/19 дүгээр зүйлийн 19.1.10 дахь заалт:
"19.1.10.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд үйл ажиллагаа тус бүр 50 000 000 төгрөг, 6.1.5-д заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд 100 000 000 төгрөг."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 19.1 дэх хэсгийн "олгоход" гэснийг "олгох, бүртгэхэд" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
