- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.3 дахь хэсэг нэмсүгэй:
"17.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээхэд дараах зүйлийг хориглоно:
17.3.1.сурталчилж байгаа виртуал хөрөнгөд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах;
17.3.2.нийтэд санал болгох, худалдах виртуал хөрөнгийн талаарх танилцуулга, мэдээлэлд дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулах, эсхүл хязгаарлалт тогтоосон виртуал хөрөнгийг сурталчлах;
17.3.3.виртуал хөрөнгийг эзэмших, арилжаанд оролцсоноор олох ашиг, өгөөжийн талаар таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх;
17.3.4.хуульд заасны дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй этгээд виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах тухай сурталчлах;
17.3.5.виртуал хөрөнгийг үнэт цаас, компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээтэй адилтган сурталчлах."
2 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн гарчгийн "ажиллагаа," гэсний дараа "виртуал хөрөнгө," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
