A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 02

Амардалай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 хэсгийн"д", "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 сарын 07-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг малын төрөл, толгой тус бүрээр тэмээ 0 төгрөг, адуу 1,000 төгрөг, үхэр 1,000 төгрөг, хонь 400 төгрөг, ямаа 500 төгрөг байхаар хэлэлцэн баталсан. 2020-2021 онд байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл шороон болон цасан шуурга удаа дараа тохиолдсоны улмаас өвөлжилт, хаваржилт ихэнх нутгаар хүндэрч мал ихээр хорогдон, малчид отор нүүдэлд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж, санхүүгийн хувьд хүндрэл үүссэн зэргийг харгалзан 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 /тавь/ хувиар бууруулж тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох баримт бичиг, шийдвэрт үндэслэн үнэн зөв, бодитой тогтоож төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /М. Баярсүх/-д даалгасугай.

3.Малын тоо толгойд ногдуулах албан татварт өөрчлөлт оруулах тухай тогтоол захиргааны хэм хэмжээний актыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс мөрдсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Н.Загдхорол/-д үүрэг болгосугай.

ДАРГА П. ТҮВШИНСАЙХАН