A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “21.13/Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/” гэсний дараа “, 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт /Кибер орчинд хууль бусаар халдах/, 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт /Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах/” гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтын “20.7 дугаар зүйлийн 3.3-т” гэсний дараа “, 26.1 дүгээр зүйлийн 6.1 дэх заалт /Кибер орчинд хууль бусаар халдах/, 26.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт /Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах/-д” гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Кибер аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР