- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 24
Онги
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 16.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 2021 онд төвлөрүүлэх Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл, толгой тус бүрээр тэмээ 2000 төгрөг, адуу 2000 төгрөг, үхэр 2000 төгрөг, хонь 400 төгрөг, ямаа 500 төгрөг ногдуулахаар хэлэлцэн баталсан. 2020-2021 онд байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл удаа дараа тохиолдсоны улмаас өвөлжилт, хаваржилт ихэнх нутгаар хүндэрч мал ихээр хорогдож, малчид отор нүүдэлд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж санхүүгийн хувьд хүндрэл үүссэн зэргийг харгалзан 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох баримт бичиг, шийдвэрт үндэслэн үнэн зөв, бодитой тогтоож төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (С.Амарсанаа)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Д.Цогхийморь)-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГАД.УНДРАЛ
Текст томруулах
A
A
A
