- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН
МӨНГӨНМОРЬТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 06
Булаг
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу Мөнгөнморьт сумын 2021 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 11 тоот тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хойшлуулсугай.
2.Энэхүү тогтоолын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Батдорж)-д даалгасугай.
3.Тогтоол батлагдсантай холбогдуулан Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 тоот "Малын тоо толгойн албан татвараас чөлөөлөх тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт таьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГАЭ.ЭРХЭМБАЯР
Текст томруулах
A
A
A
