- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 5/22
Өвт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25,1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4 –т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдааны "Малын тоо, толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" 2021 оны гуравдугаар сарын 30-ны 4/19 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт " Бат-Өлзий сумын хэмжээнд малын тоо, толгойн албан татварын хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 0 (тэг) байхаар тогтоож" нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
ДАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ
Текст томруулах
A
A
A
