- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ СЭВРЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 5/08
Сайншанд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2"д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04 ны өдрийн хуралдааны тэмдэглэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Коронавируст халдварын цар тахлын нөлөөгөөр үүсээд буй эдийн засгийн
хүндрэлийг даван туулах, 2020-2021 онд шилжих өвөл, хавар гантай байсны улмаас бэлчээрийн гарц тааруу нийт нутгийн 70-80 хувь нь цасан бүрхүүлтэй, малчид өөр аймаг, сумын нутагт нүүдэл ихээр хийж өвөлжилт, хаваржилтыг хүндээр даван туулсантай холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01ныөдрийн 3/02 дугаартогтоолоорбаталсан албантатварын 2021 онд төлөх хэмжээг 50 хувь хөнгөлөлт үзүүлэн тэмээ 150 төгрөг, адуу 150 төгрөг, үхэр 150 төгрөг, хонь 275 төгрөг, ямаа 275 төгрөгөөр тогтоосугай.
2.Тогтоолыг холбогдох газарт хүргүүлэхийг сумын Засаг дарга (Б.Батсайхан)-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГАЧ.ОГТБИШ
Текст томруулах
A
A
A
