- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 104
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Генетик нөөцийн тухай хуульд заасан холбогдох журмыг боловсруулж 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор баталж, мөрдүүлэх;
2/Генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан генетик нөөц ашигласны үр шимийн төлбөрийг төлөх, төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Х.Болорчулуун/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
