A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

2.1.Эрүүл мэндийн яамны Төрийн бичгийн дарга /Ц.Эрдэмбилэг/-д:

2.1.1.Улсын хэмжээний орны зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн нэгдсэн мэдээллийн санг аймаг, нийслэл, сум, дүүргээр ялган харах боломжтой байдлаар бүрдүүлэх, уг мэдээллийн санд бодит цагийн горимоор хандах боломжийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох, нэгдсэн мэдээллийн сан бүрдэх хүртэлх хугацаанд өөрчлөлт орсон мэдээлэл бүрийг хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

2.2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т:

2.2.1.Сонгон шалгаруулалт зарлах тусламж, үйлчилгээний төрөл тус бүрээр тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагад тавигдах "Тусгай шаардлага"-ыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тусламж, үйлчилгээний нэр, төрөл, жагсаалтад суурилан боловсруулан батлах, нэр, төрөл, жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орсон тухай бүрт шинэчлэх;

2.2.2.Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн болон нэмэлт сонгон шалгаруулалтыг батлагдсан журмын дагуу зохион байгуулах;

2.2.3.Эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтын журам, шалгуур, цахим системийн талаарх мэдээллээр ханган ажиллах;

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны "Журам батлах тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

ДАРГА С.ЭНХБОЛД