A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 6

Мандал

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Гантулга)-д үүрэг болгосугай.

3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас тогтоосон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх устгах хөтөлбөр, журамд нийцүүлэн тусгайлсан журам боловсруулж сумын түвшинд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Б.Гантулга)-д үүрэг болгсугай.

4.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 17 өдрийн 10 дугаар тогтоол хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.

ДАРГА С.АЮУШЖАВ