- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭНТИЙ АЙМАГ АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 04
Чингис хот
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Есдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэн, жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор үр дүнг тайлагнаж ажиллахыг аймгийн засаг дарга /Ц.Чогсомжав/-д даалгасугай.
3.Шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /С.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн хороонд даалгасугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны Тавдугаар хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ХЭРЛЭНЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
