A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалтын "Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.4-т заасныг" гэснийг "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг" гэж, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн "мөрдөнө" гэснийг "мөрдөж болно" гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн "тоон гарын үсгээр" гэснийг "цахим гарын үсэг, эсхүл давтагдашгүй дугаараар" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР