- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭНТИЙ АЙМАГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 04
Чингис хот
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Есдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хавсралтаар тогтоосугай.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хэмжээгээр орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн, жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор үр дүнг тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ц.Чогсомжав/-д үүрэг болгосугай.
3.Шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /С.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны Гуравдугаар Хуралдааны 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ХЭРЛЭНЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
