A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 5/29

Өргөн

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг Адуу-300 (гурван зуу), Үхэр-300 (гурван зуу), Хонь-300 (гурван зуу), Ямаа-300 (гурван зуу), Тэмээ-300 (гурван зуу) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Малын тоо, толгойн албан татварыг өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн 2022 оноос эхлэн ногдуулан сумын төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, тайлагнахыг сумын Засаг дарга (Б.Мөнхсайхан)-д даалгасугай.

3.Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөж ажиллахыг Татварын улсын байцаагч (Ц.Буянжаргал)-д даалгасугай.

4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж, хянуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Чимэдцэрэн)-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ӨЛЗИЙМАА