A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

АЛДАНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.038 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.032 хувь байхаар тогтоож, 2022 оны татварын жилд мөрдсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖАВХЛАН