- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2022 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Дугаар А/11
Улаанбаатар хот
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2022 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, Үндэсний Статистикийн хорооны даргын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Хүн амын амьжиргааны доод түвшин"-ий 2022 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Шинэчлэн баталсан "Хүн амын амьжиргааны доод түвшин"-г захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар (Б.Лхагва)-т даалгасугай.
ДАРГА Б.БАТДАВАА
Текст томруулах
A
A
A
