- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ТӨВИЙН ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 14
Улаанбаатар хот
БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ТӨВИЙН ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Гурванбулаг сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг 3.63 төг/л-ээр (НӨАТ-гүй) баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга /Б.Дэлгэр/, "Булган мээж" ХХК /Б. Одхүү/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Булган аймгийн Гурванбулаг сумыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Булган мээж" ХХК /Б. Одхүү/-д даалгасугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /С.Нямдаваа/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН
Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A