A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 45

Шумуултай

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12, Захиргааны Ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн нэгдүгээр хавсралтаар, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2-т заасан аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газар, айл өрхүүдэд мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Л.Одонтуяа)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Лхагважав)-т даалгасугай.

ДАРГА Б.ГАНБАЯР