A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтын "хувьцаа эзэмшигчийн нэр," гэсний дараа "эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр," гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.11, 12.12 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"12.11.Улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.4-т заасны дагуу баталгаажуулан цахим хэлбэрээр олгож болох бөгөөд энэ хуулийн 12.10-т заасантай нэгэн адил хүчинтэй байна.

12.12.Төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 27.9-д заасны дагуу зохицуулна."

3 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.6 дахь хэсгийн "хязгаартайгаар" гэснийг "хязгаарлалттайгаар" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР