- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд9" гэснийг "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
