A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯНДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 5/9

Далай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/1 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Коронавируст халдварын цар тахлын нөлөөгөөр үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, 2020-2021 онд шилжих өвөл, хавар гантай байсны улмаас бэлчээрийн гарц тааруу хийт нутгийн 70-80 хувь нь цасан бүрхүүлтэй, малчид өөр аймаг, сумын нутагт нүүдэл ихээр хийж өвөлжилт, хаваржилтыг хүндээр даван туулсантай холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 3/1 дугаар тогтоолоор баталсан татварын хэмжээг 2021 онд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэн Үхэр 175 төгрөг, Үхэр 175 төгрөг, Тэмээ 175 төгрөг, Хонь 250 төгрөг, Ямаа 250 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /У.Буян-Өлзий/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.ТОГОСМАА