A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 24

Хашаат

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь заалт, татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.2020-2021 онд тохиолдсон цаг агаарын гамшгийн нөхцөл байдлын улмаас тус суманд өвөлжилт хаваржилт хүндэрч мал олноор хорогдож, малчид отор нүүдэлд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж санхүүгийн хүндрэл үүссэн зэргийг харгалзан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааны "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолын нэг дэхь заалтын хавсралтаар батлагдсан албан татварын хувь хэмжээг 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж өөрчилсүгэй.

2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох баримт бичгийг үндэслэн үнэн зөв бодитой тогтоож төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (М.Батсүх), Татварын байцаагч (Э.Сарангуа) нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ч.Мөнхтуяа)-д үүрэг болгосугай.

ДАРГА С.САНСАРМАА