A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗАГВАР БАТЛАХ, ЗААВАРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/14

Улаанбаатар хот

1. Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар"-ын 3.7.2, 3.7.3-т заасан "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээний загвар"-ыг хавсралтаар баталсугай.

2. Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар"-ын 2.3 дахь хэсгийн "Хууль сахиулахын их сургууль" гэсний дараа ", батлан хамгаалах, хилийн цэргийн анги, байгууллага" гэж нэмсүгэй.

3. Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар"-ын 2 дугаар бүлэгт дор дурдсан агуулгатай 2.31дэх хэсэг нэмсүгэй.

1/2.31.Хууль зүй, Батлан хамгаалахын сайд нарын хамтран тогтоосон шийдвэрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв нь батлан хамгаалах болон хилийн цэргийн сургалт явуулах газартай энэ зааврын 2.3-д зааснаар гэрээ байгуулж, сургалт явуулах эрх олгоно."

4.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ц.Батсүх/-д үүрэг болгосугай.

5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС