A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 08

Туул

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 05 ны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай сумын Засаг даргын мэдээлэл, түүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, газрын бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь: сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварыг 2021 оны эхний 06 сард "0" төгрөг байхаар тогтоосныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 05 ны 06 тоот тогтоолын 04 дүгээр заалтад тусгахдаа бичилтийн алдаатай томьёолсныг тэмдэглээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3 дахь даалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 05 ны 06 дугаар тогтоолын 4 дэх заалт "Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 оны 6 дугаар сараас хойш, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэсэн заалтыг "Сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварыг 2021 оны эхний 6 сард "0" төгрөгөөр тогтоож, 07 сарын 01 нээс хойш тогтоолын 2 дугаар заалтыг баримтлан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1 –д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэж өөрчлөн найруулсугай.

2.Тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

ДАРГА З. БАТБОЛД