A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 04

Баян-Ухаа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны зөвлөмж, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 эх хэсгийн 4.1.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тоот тогтоолоор 2021 онд төвлөрүүлэх малын тоо толгойн албан татварын хэмжээг мал төрөл, толгой тус бүрээр тэмээ-0, адуу-500, үхэр-400, ямаа-300, хонь-200 төгрөг ногдулахаар хэлэлцэн баталсан 2020-2021 онд өвөлжилт хаваржилт хүндэрч цаг агаарын гамшигт үзэгдэл, цас их орсны улмаас мал ихээр хорогдож малчид өндөр үнээр өвс тэжээл авч хөрөнгө мөнгө зарцуулж санхүүгмйн хувьд хүндрэл үүссэн зэргийг харгалзан 2021 онд ноогдуулсан малын тоо толгой албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тооцсугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг чанартай зохион байгуулж, биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг Татварын улсын байцаагч /Ч.Гомбодорж/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хяналт, үнэлгээ, өмчийн бодлогын хороо, Төлөөлөгчид, Ажлын албанд даалгасугай.

ДАРГА С.БАТСҮХ