A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн "төр, хувь хүний, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг" гэж, "нууцын хууль тогтоомжоор" гэснийг "холбогдох хууль тогтоомжоор" гэж, 274 дүгээр зүйлийн 274.2.1 дэх заалтын "төр, байгууллага болон хувь хүний нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР