A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцад" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 75 дугаар зүйлийн 75.2.6 дахь заалт, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцтай" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй" гэж, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн "Захидал харилцааны нууцыг" гэснийг "Захидал харилцааны мэдээллийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР