- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын "6.24 дүгээр зүйл," гэсний дараа "6.27 дугаар зүйл," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.9 дэх заалтын "төр, байгууллага, хувь хүний нууцад" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, 3.4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтын "төр, байгууллага, хувь хүний нууц" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл" гэж, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "байгууллага, хувь хүний нууцтай" гэснийг "байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
