- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн "төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад" гэснийг, 12.6 дахь хэсгийн "Төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1.4, 77.5.1, 77.12.4 дэх заалтын "хувь хүний нууцад" гэснийг "хүний эмзэг мэдээлэлд" гэж, 49 дүгээр зүйлийн 49.2.6 дахь заалтын "захидал харилцааны нууц" гэснийг "захидал харилцааны мэдээлэл" гэж, 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтын "албаны, байгууллагын, хувь хүний нууцыг" гэснийг "албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 60 дугаар зүйлийн 60.1.5 дахь заалт, 98 дугаар зүйлийн 98.2.2 дахь заалтын "албаны, байгууллага, хувь хүний нууцтай" гэснийг "албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй" гэж, 111 дүгээр зүйлийн 111.6 дахь хэсгийн "төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцад" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх