A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын "албаны, байгууллагын, хувь хүний нууцыг" гэснийг "албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "албаны, эсхүл байгууллагын, хувь хүний нууцад" гэснийг "албаны нууц, эсхүл байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР