- Нүүр
- Монгол Улсын хууль
- ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Прокурорын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийн "захидал, харилцаа, хувийн нууц," гэснийг "хүний эмзэг мэдээлэл," гэж, 58.8 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцын" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
